Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭВЭЛ Ламжавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭВЭЛ Ламжавын
/1930-1997/. Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сум. Улсын төв музейн чихмэлийн мастер байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1974-12-23.№350/. Эмэгтэй.
    Орон нутагтаа мал маллаж байгаад 1950 онд Улаанбаатар хотод шилжин суурьшиж Шинжлэх ухааны хүрээлэнгийн музейн лабораторид чихмэлчний туслах болж, 1956 оноос Улсын төв музейн чихмэлчин, чихмэлийн мастераар ажиллахдаа ЗХУ-ын /хуучин нэрээр/ амьтан судлалын музейд хагас жилийн дадлага хийж мэргэжлээ дээшлүүлсэн байна. 1992 онд насны тэтгэвэрт гарчээ. Улсын төв музей, аймгуудын музейн байгалийн тасагт байгаа 130 гаруй том амьтан, 1500 гаруй шувуу, олон зүйл шавьж, загас, хоёр нутагтны чихмэл, хатаамлыг хийж, Монгол Улсад музей хөгжүүлэх, дотоод, гадаадын үзэгчдэд байгалийн үнэт баялаг, амьтны ертөнцийг танин мэдүүлэхэд хөдөлмөр, бүтээлээ зориулсан уран бүтээлч байжээ. Түүний бүтээсэн аргаль, янгирын чихмэлүүд дэлхийн ан амьтны үзэсгэлэнгээс удаа дараа алтан медалиар шагнагдсан байна. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцож, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats