Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ОРГИ Наянтайн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОРГИ Наянтайн
/1914-1990/. Өвөрхангай аймгийн Тарагт сум. Өвөрхангай аймгийн ардын сайн дурын театрын найруулагч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1974-10-31. №293/.
    Бага залуу наснаасаа амьдралаа урлагтай холбож 1935-1975 онд Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн улаан гэр, клуб, соёлын ордон, хөгжимт драмын болон ардын сайн дурын театрт жүжигчин, найруулагчаар ажиллажээ. Урлагийн байгууллагад 40 шахам жил ажиллахдаа “Арвайхээрийн талд”, “Алтан гартай хүү”, “Ухаарал”, “Говийн хүү” зэрэг 140-өөд жүжиг, 100 гаруй томоохон концерт найруулан тоглуулж, “Өргөмөл Сувд” жүжгийн Агваандоной, “Тууврын замд” киноны тууварч малчин, “Гологдсон хүүхэн” киноны баян Болд гэх мэтээр тайз, дэлгэцийн олон арван дүрийг бүтээсэн байна. Мөн 10 гаруй жүжиг зохиож тоглуулжээ. Орон нутагт соёл, урлагийн байгууллагуудыг үүсгэн байгуулахад гар бие оролцон, сайн дурын уран сайхны хөдөлгөөнийг өрнүүлэх, авьяастныг сургаж хөгжүүлэхэд үр бүтээлт хөдөлмөр, авьяас билгээ зориулсан ахмад уран бүтээлчийн нэг байжээ. “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Ардын хувьсгалын 25, 40, 50, 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats