Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЧОЙЖИЛ Доржпаламын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОЙЖИЛ Доржпаламын
/1926/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум. “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн утга зохиолын ажилтан байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1973-10-19.№261/.
    Улаанбаатарт Багшийн сургуульд суралцаж 1944 онд төгсгөжээ. 1946 онд хүнд өвчний улмаас сонсголгүй болсон ч номтой нөхөрлөж орос хэлийг бие дааж эзэмшсэн байна. 1944-1946 онд багш, 1947-1955 онд Гэгээрлийн яаманд бичээч, 1955-1958 онд “Үнэн” сонинд, 1958-1959 онд МОНЦАМЭ агентлагт, 1960-1967, 1971-1984 онд “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлд, 1967-1971 онд Москвагийн радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн редакцид, 1985-1988 онд Москвад “Прогресс” хэвлэлийн газарт, 1988-1991 онд Нийгмийн ухааны институтэд орчуулагчаар ажиллажээ. Маркс, Энгельсийн зохиолуудаас эхлээд улс төр, уран зохиолын 100 гаруй ном орчуулж монгол уншигчдадаа хүргэжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats