Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЭРДЭНЭЭ Сандуйн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЭРДЭНЭЭ Сандуйн
/1911-1984/. Говь-Алтай аймгийн Тайшир сум. “Монгол кино” үйлдвэрийн группийн дарга байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/.
    Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч тал бичээч, сумын ХЗЭ-ийн үүрийн дарга зэрэг ажлыг орон нутагтаа хийж байгаад 1930 онд Улаанбаатар хотод ирж кино механикчийн дамжаанд суралцаж төгсөөд 1935 он хүртэл Завхан, Говь-Алтай аймагт кино механикчаар ажилласан байна. 1935 оноос Монголын кино урлаг үүсч хөгжихөд хүчин зүтгэж “Монгол кино” үйлдвэрт лаборант, лабораторийн эрхлэгч, зургийн дарга, хөдөлмөр хамгааллын инженер зэрэг ажлыг 50 гаруй жил хийжээ. Кино үйлдвэр 1952 онд ЗХУ-аас киноны зургийн хальс боловсруулах машин авсан бөгөөд үүнээс өмнөх хугацааны 20-иод жилд хальсыг гараар боловсруулж байжээ. Шинэ техник хэрэгслүүдийг чадамгай эзэмшин ажиллуулж, “Монгол кино” үйлдвэрийг бэхжүүлэх, киноны үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд болон “Цогт тайж”, “Сэрэлт”, “Түмний нэг”, “Талын цуурай”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Өглөө”, “Цэргийн хүү” зэрэг уран сайхны олон киног бүтээхэд зургийн даргаар идэвх зүтгэлтэй оролцсон байна. “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats