Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭНД-ОЧИР Лувсандэндэвийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭНД-ОЧИР Лувсандэндэвийн
/1915-нас барсан/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум. Соёлын яаманд хэлтсийн дарга байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/.
    Богд хан уулын аймгийн Бүрэнхаан уулын хошууны тэнхимд 1927-1931 онд, Хиагт хот дахь аж ахуйн сургуульд 1931-1932 онд, Улаанбаатар хотод Багшийн сургуульд 1932-1936 онд, ЗХУ-д /хуучин нэрээр/ Соёлын ажилтны сургуульд суралцжээ. 1931 оноос хөдөлмөрийн гараагаа улсын хэвлэх үйлдвэрт хянагчаар эхэлж хэдэн сар ажиллаад ардын цэрэгт явж цэргийн театрт ажиллаж хугацаат албыг 1940 оны хавар дуусгаад халагдан Уран сайхны хүрээлэнд утга зохиолын хэлтсийн эрхлэгч болсон байна. Уран бүтээлийн ажлаа багшийн сургуульд суралцаж байх үе 1934 оноос эхэлж “Халхын гол”, “Товуу хүүгийн захидал”, “Фронт дээр”, “Суут хүү”, “Богд уулын магтаал” зэрэг олон шүлэг, дууны үг, “Эмээлтэй морины эзэн ирлээ”, “Шинэ үеийн баатрын ширмэн дуулга” найраглал, “Партизан Батхүү”, “Хоньчин охин Цэцэгмаа”, “Бяцхан Даваа” зэрэг жүжиг бичсэн нь 1930-1940-өөд оны үеийн уншигчдын сэтгэлийг эзэмдсэн бүтээлүүд болсон учир “Улсын эрхэм уран зохиолч” алдар цол шагнуулсан байна. 1942 оны эхээр Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид бэлэглэсэн бэлгийг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж эх орны дайны фронтод очиж уг бэлгийг гардуулсан байна. Төдөлгүй баривчлагдаж хувьсгалын эсэргүү хэмээгдэн хилс шийтгүүлж байгаад 1947 онд суллагджээ. Хожим цагаадсан байна. Шоронгоос гараад Урлагийн хэрэг эрхлэх хороонд хөгжмийн хэсгийн эрхлэгчийн ажилд орж улмаар Соёлын яаманд зааварлагч, заах аргын кабинетын эрхлэгч, Соёл гэгээрлийн хэлтсийн эрхлэгч зэрэг ажлыг хийсээр 1988 онд насны тэтгэвэрт гарсан байна. Шинэ соёлыг хөгжүүлэх, соёл гэгээрлийн байгууллагын ажлын агуулга, хэлбэрийг баяжуулах, материаллаг баазыг бэхжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын болон ялалтын ойнуудын медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats