Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЗИНА Сүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЗИНА Сүрэнгийн
/1940/. Баянхонгор аймгийн Баацагаан сум. Тус аймгийн тээвэр, худалдаа, үйлчилгээний “Аянчин” ХХК-ийн захирал байхдаа Гавьяат тээвэрчин /2005-11-24. №98/.
    Бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй. 1963-1992 онд Баянхонгор аймгийн XVIII авто баазад засварчин, жолоочоор ажиллаж V-VIII таван жил буюу 20 жилийн дүнгээр 9630,4 мянган тн/км-ийн үүрэг гүйцэтгэж, 47 жил 11 сарын ажил хийж ачаа тээврийн улсын болон аймгийн аварга цолыг тус бүр 2 удаа хүртжээ. Үүний дотроос VI таван жилийн төлөвлөгөөг улсад хамгийн түрүүнд биелүүлж, гавшгайчийн 01 дугаар үнэмлэх, тэмдгийн эзэн болсон байна. Эдгээр амжилтаараа нам, үйлдвэрчний их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байжээ. 1992 онд нэг бригадад ажиллаж байсан тээвэрчидтэйгээ хамтран “Аянчин” ХЭАА байгуулан сүүлийн 14 жилд хувийн хэвшилд ажиллаж буй ажээ. 1997 онд гурван хүний хамт хуучин барилга худалдан авч засварлан Баянхонгор хотын төв захын суурийг тавьж, улмаар өргөтгөн тохижуулж ХХК болгон одоо өөрийн 16 ажилчинтай, 300 гаруй хүнийг ажлын байраар хангасан томоохон аж ахуйн нэгж болжээ. Компанийн харьяанд “Гоо марал” эмийн сан, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашины засвар, үйлчилгээний газар ажиллуулж буй ажээ. Сүүлийн 8 жилд улсад 936,0-2150,0 сая төгрөгийн татвар төлсөн байна. 1986 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1981 онд “Алтан гадас” одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats