Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
САНДАЛХАН Раздакийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САНДАЛХАН Раздакийн
/1943/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны ажилтан байхдаа Гавьяат тээвэрчин /2005-07-08. №06/.
    1967 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг авто тээврийн инженер-механикч мэргэжлээр дүүргэжээ. 1967-1996 онуудад авто тээврийн XIV баазын ерөнхий инженерээс эхлэн авто тээврийн системд яамны сайд хүртэл алба хашсан байна. 1996-2004 онд УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллажээ. Ажил амьдралынхаа 40 шахам жилийг тээврийн салбарын хөгжил дэвшилд зориулж, төр засгаас хүлээлгэсэн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж иржээ. Сүүлийн жилүүдэд “Авто тээврийн тухай”, “Цахилгаан холбооны тухай”, “Төмөр замын аюулгүй ажиллагааны тухай” зэрэг 10 гаруй бие даасан томоохон хуулиудын төслийг санаачлан боловсруулж батлуулах хэрэгжүүлэхэд санаачилгатай ажилласан байна. Мөн тээврийн салбарыг олон улсын тээврийн сүлжээнд оруулах, “Мянганы зам”-ын анхны зураг төсөл, чиглэлийн зарим хэсгийн санал боловсруулж, Монголын цахилгаан холбооны салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулжээ. 2000-2003 онуудад улс төрийн шилдгийн шилдэг улс төрчөөр шалгарч, шинэ зууны “Алтан ном”-д өргөмжлөгдөж, 1998 онд “Алтан гадас” одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats