Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НҮРДЭН Жамаажавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НҮРДЭН Жамаажавын
/1943/. Архангай аймгийн Хашаат сум. ЦЕГ-ын авто баазын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /2001-07-17. №17/.
    Ардын цэргийн албыг хүндэт харуулын ангид хаасныхаа дараа 1966 оноос Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар, НАХЯ, Цагдаагийн ерөнхий газрын авто баазад жолоочоор тасралтгүй ажиллаж иржээ. 1966-1976 онд сэргийлэгч жолоочоор ажиллаж тэр үед дуулиан болж байсан олон ноцтой хэргийг илрүүлэхэд олон хоног сараар өдөр шөнөгүй явж, жилд дунджаар хот, хөдөөгийн замд 55 мянга гаруй км-ийн ажил үүрэг гүйцэтгэж, хоногт 10-16 цаг ажиллаж байжээ. 1976 оноос НАХЯ-ны авто баазад тээврийн машины жолоочоор 1996 оныг хүртэл 19 жил ажиллахдаа хилийн цэргийн отряд, заставууд, Баян-Өлгий, Завхан зэрэг 7 аймгийн Цагдаагийн газар, хэлтэс, НАХЯ-ны амралтын барилга байгууламж, экспортын гуалин тээвэрлэх ажилд оролцож норм төлөвлөгөөний биелэлтээр бусдыгаа хошуучилж байжээ. Энэ хугацаанд 14 намрын ургац тээвэрлэх ажилд оролцож, 1976-1989 онд 4 сая тн км-ийн ажил гүйцэтгэж, 1100 литр шатахуун, 600 мянган төгрөгийн сэлбэг материал хэмнэсэн байна. Жолоочоор ажилласнаас хойших хугацаанд эзэмшсэн гурван машиныхаа гүйлтийн нормыг 80-110 мянган км-ээр давуулж, яам, газрынхаа хөдөлмөрийн аваргаар 5 удаа шалгарчээ. 1996 оноос хойш ЦЕГ-ын онц чухал албанд үйлчлэх Ниссан Патрол маркийн машиныг барьж гадаадын зочид төлөөлөгчдийн үйлчилгээ, нэгдүгээр зэргийн хамгаалалтад ажиллахын сацуу зарим онц ноцтой гэмт хэрэг илрүүлэх ажлын хэсэгт ажиллаж иржээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats