Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАМБИЙБАЛЖИР Даваагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМБИЙБАЛЖИР Даваагийн
/1939-2003/. Баянхонгор аймгийн Жаргалант сум. УБТЗ-ын Сүхбаатар татах хэсгийн дарга байхдаа Гавьяат тээвэрчин /1991-07-05. №161/.
    Зүтгүүрийн машинчийн дамжаа, төмөр замын техникумын илчит тэрэгний ангийг төгсч, техникч-механикч мэргэжилтэй болсон байна. 1956 онд УБТЗ-ын Чойр өртөөнд сумчнаар хөдөлмөрийн гараагаа эхэлж Сайншанд зүтгүүрийн депод илчит тэрэгний туслах машинч, машинч, ахлах жижүүр, орлогч дарга, 1975-2001 онд Сүхбаатар татах хэсгийн даргаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Төмөр замын тээвэрт чанарын аялал хийх оновчтой санал гаргасан нь олон мянган тн дизелийн түлш хэмнэх, хүнд ачаатай галт тэрэг жолоодох хөдөлгөөн болж төмөр замын хэмжээнд өрнөсөн бөгөөд зөвхөн 1990 онд Сүхбаатар татах хэсгийн машинч нар гэхэд л бүх галт тэрэгний 53 хувь буюу 9574 галт тэргийг чанартай жолоодож 439,6 мянган тн ачааг илүү тээж, 365,8 мянган тн түлш хэмнэсэн байна. 1986 оноос илчит тэрэгний үйлчлэх мөрийг богиносгосон, гүйлтийн хугацааг нэмэгдүүлж, халуун зогсолтын хугацааг багасгаж үргүй зардлыг хорогдуулснаар жилд илчит тэрэгний бүтээмж 5 хувь дээшилж, 171 мянган төгрөгийн ашиг өгч, халуун зогсолтоос 32 тн түлш хэмнэсэн байна. Илчит тэрэгний тормозны нэг шахавчийг ЗХУ-аас 11 рубль буюу 49 төгрөгөөр авч байсныг өөрчилж өөрийн оронд хийх санаачилга гаргаж хэрэглэснээр жилд 647,3 мянган төгрөг хэмнэсэн байна. 1975-1990 он буюу 15 жилд түүний хариуцсан татах хэсэг гологдол гаргаагүй, замын хэмжээнд 21 удаа, улсад нэг удаа нэгдүгээр байр эзэлсэн байна. Төмөр замын тээврийг хөгжүүлэх, түүний тасралтгүй хэвийн найдвартай ажиллагааг хангах, мэргэжлийн залуу боловсон хүчнийг хөдөлмөрийн талбарт сургаж дадлагажуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд олон жилийн хүч зүтгэлээ зориулж жинтэй хувь нэмэр оруулжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats