Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ОРГИ Дух-Очирын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОРГИ Дух-Очирын
/1915-1999/. Сайн ноён хан аймгийн Эрдэнэ үйзэн гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Төгрөг сум. Авто сургуулийн багш байхдаа Гавьяат тээвэрчин /1975-07-16. №142/.
    1932 онд буюу 17 настайдаа Улаанбаатар хотод ирж төв бараа баазад ачигчаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1934 онд авто жолоочийн дамжаанд суралцаж төгсөөд Монголтранс, 1936 оноос шуудан тээврийн II баазад жолооч, механикч, гараашийн даргаар ажиллаж байжээ. 1946 онд шилдэг жолооч нарыг Тээврийн яамны авто сургуульд багшаар томилоход тэдний хамт багш болжээ. Жолооны болон дадлагын багшаар 1981 онд насны тэтгэвэрт гартлаа 35 жил ажиллахдаа IV, V таван жилд л гэхэд 4850 гэх мэтчилэн олон мянган хүнд жолооч, слесарьч, механикч мэргэжил эзэмшүүлсэн байна. Даасан ангиа сурлагын 100 хувийн тогтмол амжилттай сургаж байжээ. Шавь нараас нь хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин олон төржээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 25, 40, 50 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats