Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАМХАЙ Батын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАМХАЙ Батын
/1916-2004/. Сүхбаатар аймгийн Уулбаян сум. БХЯ-ны авто, хуягт танкийн хэлтсийн дарга байхдаа Гавьяат тээвэрчин /1973-12-14. №315/.
    1936 онд цэргийн албанд татагдаж Байшинтын V дивизэд цэрэг, жагсаалын дарга, 1939-1948 онд сумангийн дарга, холбооны хорооны штабын дарга, 1948-1952 онд цэргийн мэргэжилтэн бэлтгэх сургуулийн захирал, 1952-1956 онд Цэрэг, нийгмийн аюулаас хамгаалах яамны тээврийн хэлтсийн дарга, 1956 оноос Батлан хамгаалах яамны авто, хуягт танкийн хэлтсийн даргаар ажиллаад 1976 онд насны тэтгэвэрт гарчээ. Зэвсэгт хүчинд байлдагчаас хурандаа хүртэл 41 жил алба хаахдаа Ардын армийг мотомеханикжуулсан арми болгох үйлст бодитой хувь нэмэр оруулсан чадварлаг зохион байгуулагч, техникийн тэргүүний ажилтан байжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, хошой “Алтан гадас” одон, хоёр удаа Цэргийн хүндэт медаль, ойн медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats