Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЁНДОНЖАМЦ Буянгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЁНДОНЖАМЦ Буянгийн
/1925-1996/. Өвөрхангай аймгийн Бугат сум. Авто тээврийн XXII баазын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1971-07-02. №133/.
    Хошууны тэнхим төгсөөд Улаанбаатар хотод очиж Мал тариалангийн яамны дэргэдэх худаг усны дамжаанд суралцжээ. Түүнийг төгсөөд эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Бороо, Төв аймгийн Жаргалант нутагт өрөмдмөл худаг гаргалцаж явахдаа автомашин сонирхож, улмаар 1943 онд цэргийн албанд татагдаж Дорноговь аймаг дахь холбооны хороонд алба хаахдаа дамжаанд суралцаж жолооч болсон байна. 1945 оны чөлөөлөх дайнд оролцжээ. Цэргээс халагдаад Улаанбаатар хотод гар үйлдвэрийн артель, үйлдвэрлэл хоршооллын тээврийн бааз, авто тээврийн XXII баазад жолоочоор насны тэтгэвэрт гартлаа тасралтгүй ажиллажээ. III, IV таван жилд 20 жил 7 сарын ажил хийж, эзэмшсэн “ЗиЛ-150” маркийн машинаараа их засваргүйгээр 300 мянган км явж, дугуй, бензин, сэлбэгээс 51,6 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан амжилтаараа энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Засгийн газрын Хүндэт жуух бичгээр гурван удаа шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats