Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАРАН Жамбалдоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАРАН Жамбалдоржийн
/1948-2001/. Төв аймгийн Сэргэлэн сум. “МИАТ” компанийн “АН-24” онгоцны нисэх багийн дарга байхдаа Гавьяат нисгэгч /1998-07-07. №99/.
    Хөдөлмөрийн гараагаа 1965 онд Улаанбаатар хотын Толгойтын тоосгон заводад нормчноор эхэлж, 1967-1968 онд “ИЛ-14” онгоцны нисгэх холбоочны, 1968-1969 онд нисгэгчийн дамжаанд тус тус суралцаж төгсчээ. 1969-1978 онд “АН-2” онгоцны II нисгэгч, 1986-1988 онд “АН-24” онгоцны нисэх багийн дарга, 1988-1998 онд “АН-24”, “АН-26” онгоцны нисэх багийн дарга, багш нисгэгч, 1998-2000 онд Нислэгийн албаны дарга, 2000-2001 онд БНХАУ-ын Хөх хот дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газарт Ерөнхий төлөөлөгчийн туслахаар ажиллаж байжээ. Иргэний агаарын тээврийн байгууллагад тасралтгүй 34 жил ажиллахдаа агаарт 22445 цаг нисч, 9 сая км замыг туулж, 300 мянга гаруй зорчигчдод үйлчилсний гадна хөдөө аж ахуйд авиа-химийн  болон төр, засгийн тусгай үүргийн нислэгүүдийг нэр төртэй биелүүлсэн байна. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Атарчдын алдар” медаль, бусад медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats