Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СУГИР Төгсийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СУГИР Төгсийн
/1948/. Өмнөговь аймгийн Ханхонгор сум. Хилийн цэргийн нисэх эскадрилийн захирагч, “МИ-8” нисдэг тэрэгний багш нисгэгч байхдаа Гавьяат нисгэгч /1993-07-16. №46/.
    ЗХУ-д /хуучин нэрээр/ Фрунзе хотын нисэхийн сургуульд “МИ-4”,  Кременчуг хотод “МИ-8” нисдэг тэрэгний даргын дамжаанд суралцаж төгсчээ. Буянт-Ухаагийн нисэх төв буудалд галч, Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн нисэх төв клуб, Батлан хамгаалах яамны холбооны нисэх эскадрильд нисгэгч, хилийн цэргийн нисэх эскадрилийн нислэг эрхэлсэн орлогч дарга, 1977 оноос хойш дотоодын цэргийн нисэх эскадрильд онгоцны дарга, багш нисгэгчээр ажиллаж иржээ. “ЯК-18” онгоц, “МИ-8” нисдэг тэргүүдээр байнгын нислэг хийж, Засгийн газрын тусгай нислэг болон гамшигтай тэмцэх үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн байна. Шүхрийн спортоор хичээллэж Сутай уулын 4130 метр өндөр оргилд 4900 метрийн өндрөөс спортын мастер Д.Отрядын хамт бууж, Ази тивд анх өндөр уулын оройд буух шинэ дээд амжилтыг үзүүлсэн, гэргий А.Тангадын хамт дельтаплан санаачлан хийж 1982 оны VII сарын 14-нд үзүүлэх сургууль хийж, улам боловсронгуй болгосоор Сутай уулын дээр дурдсан оргилоос амжилттай бууж манай улсын дельтапланчдын дээд амжилтыг тогтоожээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats