Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЧОДИН Дэмчигийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОДИН Дэмчигийн
/1938-2001/. Баянхонгор аймгийн Өлзийт сум. Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын тээврийн эскадрилийн “АН-24” онгоцны дарга байхдаа Гавьяат нисгэгч /1981-05-07. №121/
    Улаанбаатарт Төмөр замын техникум, нисгэгчдийн түр сургуульд суралцаж холбооны техникч, нисгэгч мэргэжилтэй болжээ. 1960-1963 онд “АН-2”, 1963-1969 онд “ИЛ-14” онгоцны нисэх багийн нисгэгч, 1969 оноос “АН-24” онгоцны нисэх багийн дарга, багш нисгэгчээр ажиллаад 1986 онд насны тэтгэвэрт гарсан байна. Ухамсарт амьдралынхаа 30 орчим жилийг Монголын иргэний агаарын тээврийн албанд зориулж шуудан тээврийн болон тусгай үүргийн нислэгээр агаарт 10 гаруй мянган цаг нисч, 4 сая шахам км замыг туулсны дотор 956 удаагийн аяллаар Засгийн газрын тусгай үүргийн нислэгийг нэр төртэй биелүүлж байжээ. 30 гаруй залуу нисгэгчдийг онгоцны даргын бэлтгэл болон шөнийн нислэгийн дадлага олгох ажилд сургаж багшилжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats