Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭРЭНДОРЖ Дугарын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДОРЖ Дугарын
/1918-2004/. Дорнод аймгийн Чойбалсан хот. БХЯ-ны холбооны эскадрилийн дарга байхдаа Гавьяат нисгэгч /1968-08-01. №176/.
    1921 оны Ардын хувьсгалын партизаны хөвгүүн энэ эр 1932-1935, 1938-1939 онд нисэхийн сургууль, ЗХУ-д  /хуучин нэрээр/ 1943-1947 онд нисэх хүчний академи, 1961 онд Агаарын тээврийн нислэгийн бэлтгэлийн дээд сургуулийн түр сургалтад суралцаж төгсчээ. 1935 оноос эхлэн улсад 52 жил ажиллахдаа цэрэг, бага дарга, багш нисгэгч, эскадриль, хорооны штурман, цэргийн ерөнхий сургуулийн ахлах багш, холбооны нисэх эскадрилийн дарга, Батлан хамгаалах яамны оперативын хэлтэст нисэх хүчний асуудал эрхэлсэн офицер зэрэг албан тушаалын үүргийн гүйцэтгэсэн байна. Арав гаруй загварын онгоцоор агаарт 7000 гаруй цаг нисч 2 сая шахам км замыг туулжээ. ЗХУ-тай нисэхийн чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож, шинэ техник, тоног төхөөрөмж авах  тооцоо судалгаа хийж, Монгол Улсын агаарын зайн анхны хууль, иргэний агаарын тээвэртэй холбоотой дүрэм, заавар боловсруулах, иргэний болон цэргийн нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх, тэднийг мэргэжлийн зэрэгтэй болгох зэрэг олон асуудлыг боловсруулан шийдвэрлүүлжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, хошой “Алтан гадас” одон, Цэргийн хүндэт медаль, ойн медалиуд, ЗХУ-ын Улаан таван хошуу одон, эх орны дайны ялалтын ойн медалиуд, Польш, Чехословак улсын одон, медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats