Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
РАДНАА Гонсүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

РАДНАА Гонсүрэнгийн
/1916-1999/. Сэлэнгэ аймгийн Шаамар сум. Агаарын харилцааны газрын дарга байхдаа Гавьяат нисгэгч /1966-11-06. №144/.
    1928-1932 онд хошууны тэнхим, хоршоо, хамтралын техникумд суралцаж төгсгөн хөдөө орон нутагт соёлын довтолгооны багш, бичээч зэрэг ажил хийж байгаад 1936 онд цэргийн албанд татагдсан байна. 1936-1939 онд Цэргийн ерөнхий сургууль, нисэхийн сургууль, 1943-1947 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ нисэх хүчний академи, 1951-1955 онд Марксизм-Ленинизмийн оройн сургуульд суралцан төгсч, нисгэгч, нислэгийн хэсгийн дарга, нисэх ангийн орлогч, нисэх эскадриль, хорооны дарга, багш нисгэгч, нислэг шалгах группийн дарга, нисэх онгоцны төв буудлын дарга, агаарын харилцааны газрын нислэг эрхэлсэн орлогч зэрэг ажлыг нисэх хүчин, иргэний нисэхийн байгууллагад тасралтгүй 40 шахам жил хийгээд 1976 онд насны тэтгэвэрт гарсан байна. “ЯК-9”, “ИЛ-2”, “И-15”, “АН-2”, “ИЛ-14”, “АН-24” төрлийн онгоцуудаар чадамгай нисч байлдааны болон иргэний нислэгийн үүргийг амжилттай гүйцэтгэж, шинэ аэродром нээх, нисгэгч нарыг сургаж бэлтгэх зэрэгт бүхий л хүч чармайлт, мэдлэг чадвараа дайчлан ажилласан байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, тус бүр хоёр удаа Цэргийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиуд, ЗХУ-ын Улаан таван хошуу одон, Югославын Байлдааны гавьяаны одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats