Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАРАВГАР Ун-Аагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАРАВГАР Ун-Аагийн
/1915-1976/. Увс аймгийн Зүүнхангай сум. Агаарын харилцааны газрын онгоцны дарга байхдаа Гавьяат нисгэгч /1965-05-24. №115/.
    Ядуу эмэгтэйн энэ хүү амьдрахын эрхээр бусдад зарцлагдаж явсаар 1936 онд цэргийн албанд татагдаж ирснээс эхлэн 1971 он хүртэл 35 жил Ардын цэргийн нисэх хүчин, Улсын иргэний агаарын тээврийн албанд тасралтгүй алба хаахдаа багш нисгэгч, хэсэг, эскадриль, онгоцны даргаар ажиллаж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд дайрагч онгоцоор байлдааны үүрэг гүйцэтгэж эх орноо харийн дайснаас хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож, нисэх албаны олон залуу мэргэжилтнийг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан манай ахмад нисгэгчдийн нэг байжээ. “АН-2”, “ЯК-12” гэх мэтийн 9 төрлийн онгоцоор 2 сая км агаарын замд 10 мянга гаруй цаг нисчээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIV их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, гурван удаа “Алтан гадас” одон, Цэргийн болон бусад медалиуд, ЗХУ-ын Улаан таван хошуу одонгоор шагнагджээ. Гавьяат нисгэгч Д.Пүрэвдоржийн аав.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats