Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАШДЭЛЭГ Хургын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШДЭЛЭГ Хургын
/1951/. Баянхонгор аймгийн Бууцагаан сум. Дархан-Уул аймгийн барилгын “Баянгийн эх” ХХК-ийн захирал байхдаа Гавьяат барилгачин /2005-03-31. №47/.
    1977 онд МУИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. 1969-1972 онд Баянхонгор аймгийн БУК-т угсрагч, өрлөгчнөөр, 1977-1990 онд Дархан хотын ТТБ-ын II трестэд инженер, ерөнхий инженерээр, 1990-1991 онд Хар төмөрлөгийн БУК-т даргаар, 1991 оноос “Баянгийн эх” ХХК-ийн захирлаар ажилаж буй ажээ. Сэлэнгэ аймаг, Дархан хотод Шаамарын ХАА-н ТМС-ийн иж бүрэн барилга, Баруунхараагийн тэжээлийн үйлдвэр, Дарханы гурилын үйлдвэрийн өргөтгөл, Улаанбаатар хотод Ватикан улсын Элчин сайдын яамны барилга, “Залуу монгол” корпорацийн барилга зэрэг улсын хэмжээний 30 барилга барихад биечлэн оролцож, чанарын онц дүнтэй ашиглалтад өгчээ. Түүний удирдсан Хар төмөрлөгийн БУК Дархан хотод Япон, ОХУ-ын зарим мэргэжилтний оролцоотойгоор Хар төмөрлөгийн комбинатыг бүрэн хүч чадлаар нь гурван жилд барьж дуусган онцсайн дүнтэй ашиглалтад өгсөн нь томоохон ажил, амаргүй сорилт байжээ. 1993 онд “Баянгийн эх” ХХК байгуулан Улаанбаатар хотод “ТОП МЕБЕЛЬ” төв, “Эрдэм холдинг””ийн барилга зэрэг олон томоохон барилга барьжээ. Байгуулагдсанаасаа хойш орон нутгийн төсөвт 190 гаруй сая төгрөгийн орлого оруулж аймгийн “Найдвартай татвар төлөгч” аж ахуйн нэгжээр дөрвөн удаа болон бусад өргөмжлөл удаа дараа хүртжээ. МАХН-ын XIX их хуралд төлөөлөгчөөр оролцож, 1989 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats