Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАМСРАЙ Дугаржавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАМСРАЙ Дугаржавын
/1943/. Булган аймгийн Халиун сум. “Одкон холдинг” ХХК-ийн инженер байхдаа Гавьяат барилгачин /2003-07-09. №128/.
    Барилгын салбарт инженерээр 30 гаруй жил ажиллаж буй энэ хүн 1990 оноос зураг төсвийн товчоог удирдан зохион байгуулж, гавьяат алдар цол хүртэх хүртэлх 12 жилд 1200 гаруй барилгын сантехникийн зураг төслийн тооцоог хийжээ. “Хэрэгцээний усны даралтат сав”, “Давхар хүхээтэй зуух”, “Зүлэг услах хошуу”, “Цомхон” цэвэрлэх байгууламж, НР-30, НР-60 халаалтын тогоо зэрэг 30 гаруй оновчтой санал, ашигтай загвар гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь олон арван сая төгрөгийн ашиг өгсөн төдийгүй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөгүй, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болжээ. Түүний ахласан ажлын хэсэг 50 гаруй суманд бүсчилсэн судалгаа хийж НРЖ маркийн халаалтын тогоог зохион бүтээж, 70 гаруй байгууллагад суурилуулж тавьсан байна. Монгол Улсын хэмжээнд гадаад, дотоодод боловсруулсан зарим сантехникийн зураг төслийн ажилд шүүлт хийх, ашиглагдаж байгаа барилгын ажилд дүгнэлт гаргах, Монгол Улсын үндэсний норм, норматив боловсруулах ажилд биечлэн оролцжээ. Сантехникийн мэргэжлийн олон арван залуу инженерийг зураг төсөл бие даан боловсруулахад сургаж дадлагажуулсан байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats