Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЧҮЛТЭМ Ашхүүгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧҮЛТЭМ Ашхүүгийн
/1927-1998/. Говь-Алтай аймгийн Жаргалан сум. Дархан хотын Силикат тоосго, шохойн үйлдвэрийн дарга байхдаа Гавьяат барилгачин /1990-08-17. №193/.
    1954-1958 онд Улаанбаатарт Намын дээд сургуульд, 1962-1965 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Коммунист намын дээд сургуульд суралцаж төгсчээ. 1944 онд хөдөлмөрийн гараагаа багийн худалдааны төлөөлөгч-агентаар эхэлж бичиг үсгийн багш, малын санитарч, 10 өрхийн ухуулагч, 1947-1954 онд баруун хязгаарт цэргийн отрядад, 1958-1959 онд Намын дээд сургуульд багш, 1959-1960 онд ХААДС-ийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1960-1962 онд Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга, 1965-1992 онд Дархан хотын царууц тоосго, шохойн үйлдвэрийн даргаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Баруун хил хязгаарыг гоминданы цэрэг, хасгийн дээрэмчдээс хамгаалах тэмцэл тулгаралтад удаа дараа оролцож “Онц хилчин” болсон  ахмад дайчин байжээ. 1965 онд намын эсрэг Ц.Лоохууз нарын бүлэг гэгчид холбогдон шийтгүүлж, 1990 онд цагаатгагдсан байна. Түүний хариуцсан үйлдвэр VI. VII. VIII таван жилийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж 80 шахам сая төгрөгийн ашигтай ажилласан, 1972 оноос хойш бүтээгдэхүүний чанарын аттестатчиллаар силикат тоосго 8 удаа, шохой 3 удаа алтан медалийн болзол хангасан, уралдаанд улсад 6 удаа, салбарын болон Дархан хотын хэмжээнд 200 шахам удаа шалгарсан байна. 1990 онд МАХН-ын Онц их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв хорооны гишүүнээр сонгогдож, “Алтан гадас” одонгоор гурван удаа, Ардын хувьсгалын болон Зэвсэгт хүчний ойн медалиуд, Польш улсын гавьяаны алтан медалиар хоёр удаа шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats