Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ПУНЦАГ Бөпөөгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПУНЦАГ Бөпөөгийн
/1940/. Баян”-Өлгий аймгийн Алтанцөгц сум. Баян-Өлгий аймгийн Зам, барилга ашиглалтын конторын автогрейдерчин байхдаа Гавьяат барилгачин /1990-07-07. №163/.
    1961 онд тракторчны дамжаа төгсөөд Баян-Өлгий аймгийн Зам, барилга ашиглалтын конторт авто грейдерчнээр ажиллаж иржээ. 1980-1990 онд хүртэлх 10 жилд төлөвлөгөөгөө 135,5 хувь биелүүлж, шатахуун, сэлбэгээс 21,6 мянган төгрөгийн  хэмнэлт гаргаж, өмнөх 10 жилийнхтэй нийлээд 23 жил 9 сарын ажил хийжээ. Замын чулуу ялгагч, түрэгч зэргийг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, эдэлгээний хугацаа хэтэрч актлагдсан автогрейдерийг ажиллуулсан зэргээс 50 шахам мянган төгрөгийн хэмнэлтийг байгууллагадаа оруулсан, цаг агаарын хүнд нөхцөлд жил бүр 1,5-4 сарын хугацаагаар цасанд дарагдсан замыг гаргах ажил гүйцэтгэж олон зуун машин, тэжээл, бараа нэвтрүүлэх замыг нээж хөдөөгийн хөдөлмөрчдийн талархал хүлээсэн улсын хошой аварга замчин ажээ. Одоо 30 жил барьж буй “Д-557” грейдерээ жолоодон Мянганы замын Өлгий-Цагааннуурын хэсэгт ажиллаж байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats