Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАТЗУЛ Тэгшийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТЗУЛ Тэгшийн
/1932-1999/. Увс аймгийн Түргэн сум. Увс аймгийн Барилга угсралтын трестийн дарга байхдаа Гавьяат барилгачин /1986-04-03. №79/.
    Улаанбаатарт Эдийн засгийн дээд сургуулийг 1963 онд төгсчээ. Увс аймагт 1949-1951 онд хүнсний комбинатад ня-бо, 1951-1955 онд харилцаа холбоонд ахлах ня-бо, 1955-1956 онд аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, 1956-1959 онд Ховд аймгийн хоршоодын холбоонд хэлтсийн дарга, 1963-1966 онд Увс аймгийн Худалдаа, бэлтгэлийн удирдах газарт орлогч дарга, дарга, 1966-1972 онд мөн аймгийн Намын хороонд II нарийн бичгийн дарга, 1972 оноос мөн аймгийн Барилга угсралтын трестийн даргаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Барилгын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд гол анхаарлаа тавьж ажилласан байна. Ингэснээр V-VII таван жилийн төлөвлөгөөг 114,2-100,4 хувь биелүүлж, жилд дунджаар 18 сая төгрөгийн угсралтын ажил хийж, 4 сая төгрөгийн материал үйлдвэрлэж, 8 сая тн/км-ийн ачаа тээвэрлэдэг, 800 гаруй ажиллагсад, 100 гаруй хүнд механизм, 80 илүү автомашинтай, 12,3 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 11 нэгдсэн, 7 төрөлжсөн бригадтай, гуанз, халуун ус, орон сууц, клуб, амралтын газар, саалийн үнээний фермтэй томоохон аж ахуй болгосон байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII, МҮЭ-ийн Х их хуралд төлөөлөгчөөр оролцож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats