Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ИЧИНХОРЛОО Даваажавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ИЧИНХОРЛОО Даваажавын
/1940/. Төв аймгийн Батсүмбэр сум. Дархан хотын Техник туслалцааны барилгын II трестийн бригадын дарга байхдаа Гавьяат барилгачин /1986-04-03. №79/. Эмэгтэй.
    Дархан хотын техник туслалцааны барилгын II трестэд засал чимэглэлчин, бригадын даргаар олон жил ажилласан байна. 1974 онд ихэвчлэн ТМС төгссөн 20 хүрээгүй насны залуусаас бүрдсэн засал чимэглэлийн бригад санаачлан зохион байгуулж удирдаж ажиллан тэдгээр залуусыг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулсан байна. VI, VII таван жилд өөрөө 16 жил 7 сарын ажил хийж, 36,5 мянган төгрөгийн арвилан хэмнэлт гаргаж, ШБОС гурвыг гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, удирдсан 16-50 хүнтэй бригадаараа хоёр таван жилийн төлөвлөгөөг 105,2 хувь биелүүлж, 48 барилгын засал чимэглэлийг чанарын өндөр үнэлгээтэй хийж гүйцэтгэсэн байна. Улсын аварга барилгачин цол хүртжээ. 1983 онд БНАЛАУ-ын Понсавон хотод хүний эмнэлгийн барилгыг барилцаж, лаос нөхөддөө нарийн мэргэжил эзэмшүүлсэн байна. МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, БНАЛАУ-ын Найрамдал медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats