Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГОМБО Сандагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОМБО Сандагийн
/1901-1976/. Дорноговь аймгийн Улаанбадрах сум. Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйн барилгын техникч байхдаа Гавьяат барилгачин /1975-05-27. №114/.
    17 настайдаа нутгийнхаа Элсэн Цагаан-Овоогийн хийдэд жасын агуулахын жижиг байшинг барилцаж барилгачны ажлаа эхлэн орон нутагтаа, түүхий тоосго цохих, байшин барих, засварлах ажил хийж байгаад 1938 оноос Дорноговь аймгийн тусгай хэлтэст аж ахуй, санхүүгийн эрхлэгч байхдаа уг хэлтсийн конторын барилгыг бариулж, улмаар Сайншандын дунд сургуулийн барилгын даамлаар ажиллаж Дорноговь аймгийн барилгын үйлдвэрлэлийн эх суурийг тавьжээ. 1942 оны сүүлчээс Улсын төлөвлөгөөний газрын барилгын гүйцэтгэгч, барилга ангийн дарга, 1947-1949 онд Дорнод аймагт, 1950 оноос Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин суманд барилгын мастер, техникчээр насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Орон нутгийг барилгажуулах үйлст ухамсарт амьдралаа зориулж 176 барилга объектыг хариуцан бариулж, 1755,7 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж, 400 хүнийг барилгын ажилд сургаж дадлагажуулсан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats