Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
АВАРЗЭД Лхамжавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АВАРЗЭД Лхамжавын
/1926-2000/. Говь-Алтай аймгийн Хасагтжаргалан /Жаргалан/ сум. Барилгын цэргийн ерөнхий газрын сантехникийн үйлдвэрийн дарга байхдаа Гавьяат барилгачин /1975-01-28. №15/.
    1946 онд ардын цэргийн албанд татагдаж армитай амьдралаа холбон жирийн байлдагчаас хурандаа хүртэл 40 шахам жил барилгын цэргийн байгууллагад ажиллажээ. Их тэнгэрийн амны барилгад хэрэглэх 8-10 метр урт, 40х40 сантиметр бүдүүн хэмжээний сонгомол гуалин бэлтгэх ажлыг 1946-1948 онд Төв аймгийн Мөнгөнморьтын нутагт хийхдээ үүргээ сайн гүйцэтгэсэн учир тэргүүний салчдын анхдугаар зөвлөлгөөнд шалгаран оролцож Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. 1949 онд барилгын аравны даргын дамжаанд сууж нэг жил суралцаад 1950 оноос барилгачин дайчидтай хамт цахилгаан сантехникийн чиглэлээр ажиллангаа дадлагаар техникч мэргэжилтэй болсон байна. Улаанбаатар хотын Төв цахилгаан комбинатын нэгдүгээр өргөтгөл, Улаанбаатар, Сүхбаатар хотын гурилын үйлдвэр, Дарханы цементийн завод, Царууц тоосго, шохойн үйлдвэр, Улаанбаатарын авто засварын завод, Сонгинын биокомбинат зэрэг 370 гаруй барилгын цахилгаан, сантехникийн угсралтын ажлыг хийжээ. Олон арван тэргүүн туршлага, шинэ санаачилга гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлснээс гадна барилгын зурагт оновчтой өөрчлөлт хийж, гарсан хэмнэлтээр нь армийн шинийг санаачлагчдын сан бүрдүүлжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats