Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ПАЛАМ Очирын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПАЛАМ Очирын
/1911-1993/. Төв аймгийн Баян-Өлгий /Борнуур/ сум. Зам гүүрийн барилга трестийн мастер байхдаа Гавьяат барилгачин /1971-07-02. №133/.
    1934 оноос Зам гүүрийн барилга трестэд нормчин, 1938 оны сүүлчээс Дорнодын зам ангид аравны дарга, 1943 оноос мастер техникч, нэгдсэн бригадын дарга зэрэг ажлыг 40 шахам жил хийжээ. Тахилтын даваа, Нартын давааг засч, Бороогийн гүүрийг барилцаж их ажлын гараагаа эхэлж, 1938 оны наймдугаар сард дорнод хилийн чиглэлд Баян-Өндөрийн шавар намаг дундуур 12 км урт хайрган зам тавьж, улмаар 1939-1942 онд эх орныг батлан хамгаалахад зориулагдсан зам гүүрийг дорнод нутагт бариулаад баруун хязгаарт очиж Баян-Өлгийн Улаагчны даваа, Ховдын Үенчийн Улаан даваа, Дуутын Улаан даваануудыг засах хайгуул судалгаа хийж, зураг төсөв зохиох ажлыг удирдан гүйцэтгэж 49 км зам засуулснаар нэг рейсийн замыг 50-350 км-ээр дөт болгож, Баянтүмэнд Хэрлэн, Улаанбаатарт Туул, Дунд гол, Ховдод Ховд, Завханд Идэр зэрэг олон гол дээр нийтдээ 8920 метр урт 110 гаруй гүүр бариулсан байна. Гүүрийн нэг баганыг зооход 80 кг-ын хүнд лантуугаар 4 хүн 1700-1800 удаа лантуудаж байж шаадаг нүсэр ажлыг цахилгааны хүчээр хийдэг болгосон зэрэг 10 гаруй шинэ санаачилга гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж 1947-1970 оны хугацаанд 340 мянган төгрөгийн хэмнэлт гаргажээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XV их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats