Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БУДНЯМ Хорлоогийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БУДНЯМ Хорлоогийн
/1918-1978/. Дундговь аймгийн Цогтчандмань /Эрдэнэдалай/ сум. Цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трестийн бригадын дарга байхдаа Гавьяат барилгачин /1969-03-12. №17/.
    19 нас хүртэл орон нутагтаа байгаад 1937-1940 онд ардын цэргийн албыг хаажээ. 1940 оноос Улаанбаатар хотод Төв цахилгаан комбинатад слесарьч, халуун төмрийн дархан, мастераар ажиллаад 1958 онд цахилгаан комбинатын дөрөв, тавдугаар өргөтгөлийн барилгыг барихад шилжиж очин Цахилгаан сантехникийн угсралтын нэгдсэн трестэд слесарьч, мастер, техникч, бригадын даргаар нас бартлаа ажилласан байна. 1960-1969 он буюу 10 жилд 18 жил нэг сарын ажил хийж, 17 үйлдвэрийн газарт өндөр даралтын зуухны угсралтыг чанар сайтай хийж ашиглалтад оруулж, 200 мянган төгрөгийн арвилан хэмнэлт гаргаж, 19 хүнийг ажил мэргэжилдээ дагалдуулан сургасан байна. Барилгын байгууллагын аль чухал хэрэгцээтэй цэг салбарт ажиллаж, барилгын үйлдэрлэлийг механикжуулах талаар олон шинэ зүйлийг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Ардын Их хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XIV, МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats