Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАЛЖИННЯМ Даваагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЛЖИННЯМ Даваагийн
/1903-1990/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум. Улаанбаатар хотын зам барилгын конторын мастер байхдаа Гавьяат барилгачин /1966-09-01. №…/. Эмэгтэй.
    Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч, Нам, улсын ажилтны сургууль төгсчээ. 1928 оноос бичээч, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Санхүүгийн сургуулийн захирал, худалдааны данс хөтлөгч, 1937 оноос Зам барилгын байгууллагад төвийн ангийн дарга, байцаагч, мастер, Дорнод аймагт зам ангийн дарга, Улаанбаатар хотын тохижуулалтын ангийн дарга, даамал зэрэг алба ажлыг 1971 он хүртэл хийгээд насны тэтгэвэрт гарчээ. 1938 онд Туул гол дээр Баянзүрхийн болон Хэрлэнгийн дээд гүүр зэрэг гүүрийг удирдаж юм уу өөрөө оролцож барьсан,  1941-1942 онд Халхын голын шороон зам, Улаанбаатарт 1946-1948 онд Сүхбаатарын талбай, МУИС-ийн өмнөх Чойбалсангийн хөшөөт талбай, Буянт-Ухаагийн нисэх буудал, Тэрэлжийн амралт, 1971 онд Зайсангийн гүүрээс Зайсан толгой хүртэлх зам, тэр орчмын талбай, 1962 онд Ховд хот дахь Сангийн хэрэм, Ард Аюушийн хөшөө хоорондын зам гэх мэтээр олон гүүр, зам, талбайн барилгын ажлыг хийлцжээ. 1963 онд Улаанбаатарын Толгойт дахь нефть баазын дамжуулах хоолойг дан цементээр цутгаж хийх ажлыг хаягдал тоосго, төмрөөр орлуулж хийсэн нь ихээхэн хэмнэлттэй төдийгүй шинэ санаачилга, тэргүүн туршлага болсон байна. Чулуун карьерын аж ахуйг байгуулалцжээ. МАХН-ын XII, XIII, МҮЭ-ийн VI, VII, IX, Монголын эмэгтэйчүүдийн IV их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. “Алтан гадас” одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats