Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАШЖАМЦ Довдонгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШЖАМЦ Довдонгийн
 /1954/. Өвөрхангай аймгийн Өлзийт сум. Бөхийн дасгалжуулагч, “Хилчин” бөхийн дэвжээний захирал байхдаа Гавьяат дасгалжуулагч /2003-07-07. №141/.
    Хилийн цэргийн 0132 дугаар ангид байлдагч, БТС-ын “Хүч” хороонд тамирчин, идэвхтэн дасгалжуулагч, “Хилчин” бөхийн дэвжээний захирал зэрэг алба ажлыг хийж иржээ. Жудо барилдаанаар улсын хошой аварга болсон, самбо барилдаанаар олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн, самбо бөхөөр ОУХМ, жудо бөхөөр спортын мастер, үндэсний бөхөөр өсөх идэр начин цолтой бөх юм. 1987 оноос самбо, жудо, үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж үндэсний бөхийн тамирчид нь улсын их сорилгод удаа дараа эхний байрууд эзэлж, үндэсний их баяр наадам, даншиг наадам, цагаан сарын болон бусад томоохон барилдаануудаас 2003 оны эхний хагас хүртэлх хугацаанд 35 медаль хүртсэний 25 нь алтан медаль авсан байна. Дасгалжуулсан бөхчүүдээс дархан аварга 1, улсын арслан 2, заан 5, начин 30 гаруй төржээ. МБАТ-ий спартакиадад дасгалжуулсан баг тамирчид нь 5 удаа нэгдүгээр байр, 3 удаа II байр, 4 удаа III байр, Цагдаагийн дэлхийн АШТ-д 1996 онд I байр, 1997 онд Хилийн цэргийн ДАШТ-д II байр эзэлжээ. 2003 он хүртэлх хугацаанд шавь нараас нь хөдөлмөрийн баатар нэг, гавьяат тамирчин 4, ОУХМ 11, спортын мастер 40 төрж, 400 гаруй тамирчин улсын зэрэгтэй болсон байна. Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats