Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДОРЖСҮРЭН Анжийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОРЖСҮРЭН Анжийн
/1938-2004/. Дундговь аймгийн Дэрэн сум. Гар бөмбөгийн спортын дасгалжуулагч, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш байхдаа Гавьяат дасгалжуулагч /1998-06-02. №74/.
    Улаанбаатарт УБДС-ийг 1961 онд төгсчээ. Монгол хэл, уран зохиолын багш, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. 1961 оноос Мандалговийн 10 жилийн дунд сургуульд багшаар хөдөлмөрийн гараагаа эхэлж насны тэтгэвэрт гартлаа тэндээ ажилласан байна. 1958 оноос гар бөмбөгийн спортоор хичээллэж МБАТ-ний I, II спартакиадын мөнгө, Хөдөөгийн залуучуудын спартакиадын алт, хүрэл, УАШТ-ий 2 хүрэл, МҮЭ-ийн спартакиадын 2 хүрэл медаль хүртэж, 1966 онд ЗХУ-ын Манжерок хотод болсон Монгол-Зөвлөлтийн залуучуудын анхдугаар их наадамд төлөөлөгчөөр оролцсон байна. Спортын мастер цолтой. 1963 оноос эхлэн сургуулийнхаа 14-18 насны өсвөр тамирчидтай ажиллаж дасгалжуулсан баг нь 1964-1968 онд Монголын пионер сурагчдын эхний гурван спартакиадын 2 мөнгө, нэг хүрэл, 1976 оноос өсвөр үеийн УАШТ-ий 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, 1978 оноос МХЗЭ-ийн цомын төлөө тэмцээний 9 удаагийн аварга, 1998, 2000 оны насанд хүрсэн эмэгтэйчүүдийн УАШТ-ий хошой аварга болсны гадна 3 мөнгөн медаль хүртсэн байна. Шавь нараас нь спортын мастер 12, дэд мастер 6, бусад зэрэг цолтой тамирчин олон арав төржээ. Дундговийн гар бөмбөгчид улсын шилдэг баг тамирчид гэгддэг нь энэ багшийн гавьяа юм. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats