Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАСХҮҮ Адуучийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАСХҮҮ Адуучийн
/1953/. Ховд аймгийн Алтай сум. Чөлөөт барилдааны дасгалжуулагч. Гавьяат дасгалжуулагч /1993-10-11. №93/.
    Улаанбаатарт УБДС-ийн биеийн тамирын факультетыг чөлөөт бөхийн  дасгалжуулагч мэргэжлээр 1975 онд төгсчээ. БТС-ын “Замчин” нийгэмлэгт дасгалжуулагч, Спорт сургалтын төвийн бөхийн багш, залуучуудын улсын шигшээ багийн дасгалжуулагч, улсын шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчаар ажиллаж, Азийн бөхийн холбооны шүүгчийн зөвлөлийн гишүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажлыг хийж иржээ. Зуны олимпийн наадмын 1992 оныход чөлөөт бөхийн барилдааны дасгалжуулагч, 1988, 1996, 2000, 2004 оныход шүүгчээр оролцжээ. Өөрөө 1968 оноос чөлөөт бөхөөр хичээллэж, 1970 онд өсвөр үеийн УАШТ, 1971 онд залуучуудын УАШТ-ээс тус тус алтан медаль хүртэж, 1971 оноос чөлөөт бөхийн улсын хоёрдугаар шигшээ баг, 1973 оноос үндсэн шигшээ багт тамирчнаар ажилласан байна. Чөлөөт барилдаанаар МБАТ-ний спартакиад, олон улсын “Найрамдал” тэмцээний мөнгө, хүрэл медаль, 1971 онд Токиод болсон дэлхийн залуучуудын АШТ-ээс VI байрын шагнал, сонгомол барилдаанаар Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн, ОУХМ цолтой. Дасгалжуулсан тамирчдаас нь тив, дэлхий, олон улсын томоохон тэмцээний аварга олон шилдэг бөх, гавьяат тамирчид төржээ. Олимпийн наадмаас гадна ДАШТ, Азийн АШТ, Азийн спортын наадам, Европын АШТ, дэлхийн цомын тэмцээн олныг шүүж, 1978 онд олон улсын шүүгч, 1983 онд олон улсын “Шилэгдмэл шүүгч”-ийн зэрэг дэв, 1988 онд Сөүлийн олимпийн наадмаар шилдэг шүүгчийн “Алтан шүгэл” шагнал, 1987, 1990 онд бөхийн спортыг дэлхийд хөгжүүлсний төлөө Олон улсын бөхийн холбоо /FILA/-ны алт, мөнгөн медаль, 2001 онд “Алтан загалмай” одон хүртсэн байна. Монгол Улсын ХХ зууны “Шилдэг шүүгч”-ээр өргөмжлөгдсөн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats