Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ПҮРЭВ-ОЧИР Галанжамцын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПҮРЭВ-ОЧИР Галанжамцын
/1949/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сум. Бөхийн самбо барилдааны дасгалжуулагч байхдаа Гавьяат дасгалжуулагч /1993-01-13. №01/.
    Улаанбаатарт Санхүү, эдийн засгийн техникум, 1978 онд УБДС-ийн биеийн тамирын факультетыг төгссөн нягтлан бодогч, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй. 1978-1998 онд БТСУХ-нд самбо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, бөхийн Их шавийн дээд сургуульд дэд захирал, Биеийн тамир үндэсний төвийн дарга зэрэг албыг самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын үндэсний олимпийн академийн удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны гишүүний сонгуульт үүрэгтэй хавсран гүйцэтгэж иржээ. 2002 онд Солт-Лейкийн өвлийн XIX олимпод төлөөлөгчөөр оролцжээ. Өөрөө бөхийн чөлөөт барилдаанаар залуучуудын улсын аварга, самбо бөхөөр 1971, 1972, 1973 оны, жудо барилдаанаар 1977 оны улсын аварга болсон, самбоор олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн, ОУХМ цолтой тамирчин ажээ. Самбо бөхийн улсын шигшээ багийг 20 жил дасгалжуулахад шавь нараас нь ДАШТ-ий медальтан 25, гавьяат тамирчин 12 төрсөн байна. Үндэсний бөхөөр улсын начин цолтой. “Монголын самбочдын сургалт дасгалжуулалтын судалгааны зарим асуудал” сэдвээр 1999 онд сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Хэд хэдэн ном, товхимол, гарын авлага зохиож хэвлүүлсэн байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats