Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГАНБАТ Буянгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАНБАТ Буянгийн
/1945/. Улаанбаатар хот. Боксын спортын дасгалжуулагч. Гавьяат дасгалжуулагч /1992-09-18. №140/.
    ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн БТДС-ийг 1969 онд төгссөн. БТС-ын “Алдар” нийгэмлэг, Агаарын тээврийн удирдах газар, “Хүч” нийгэмлэг, боксын улсын шигшээ багт дасгалжуулагч, Япон улсад боксын спортын мэргэжилтнээр ажиллаж байжээ. Дунд сургуулийн долдугаар ангийн сурагч байх үеэсээ боксоор хичээллэж МБАТ-ий анхдугаар спартакиадад аварга, Москвад оюутан байхдаа ЗХУ-ын спортын мастер болсон, 1969 онд найрамдалт армиудын тэмцээн, 1974 онд Азийн спортын наадмаас тус тус хүрэл медаль хүртсэн, Монгол Улсын 5 удаагийн аварга, спортын мастер тамирчин. 1972 онд Мюнхенд болсон зуны олимпийн наадамд боксын тамирчин, 1992 оны олимпид боксын дасгалжуулагчаар оролцжээ. “Хүч” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажилласан 20 жилийн 16-д шавь нар нь УАШТ-ий эхний гурван байрны эзэд болжээ. Улсын шигшээ багт 36 тамирчин бэлтгэж өгсөн, улсын шигшээ багийн дасгалжуулагч байхдаа олон шилдэг боксчинг төрүүлсний дотроос хэд хэдэн шавь нь олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртжээ. Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, ойн медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats