Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАТБАЯР Вандуйн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТБАЯР Вандуйн
/1950-2004/. Улаанбаатар хот. Боксын спортын дасгалжуулагч. Гавьяат дасгалжуулагч /1991-02-11. №30/.
    1964-1966 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Семипалатинск хотын хүнсний техникумд, 1973-1978 онд Ленинградад П.Ф.Лесгафтын нэрэмжит БТДС-д суралцаж боксын дасгалжуулагч мэргэжилтэй болжээ. 1969-1970 онд Улаанбаатар хотод Мах комбинатад цехийн мастер, 1970-1973 онд улсын шигшээ багт тамирчин, 1978-1994 онд боксын УШБ-ийн ахлах дасгалжуулагч, 1994-1995 онд Япон, 1995-2004 онд БНХАУ-д мэргэжилтэн дасгалжуулагчаар ажиллажээ. Зуны олимпийн 1972 оныход боксын тамирчин, 1980, 1988, 1996 оныход дасгалжуулагчаар оролцсон байна. Улаанбаатар хотын 5 удаагийн аварга, “Улаанбаатарын цом” олон улсын тэмцээний аварга, Буриадын “Байгал” сэтгүүлийн нэрэмжит олон улсын тэмцээний хошой аварга, социалист орнуудын “Динамо” нийгэмлэгүүдийн спартакиад, 1975 оны Азийн АШТ-ий хүрэл медаль хүртэж, Монгол-Эрхүү, Монгол-Германы уулзалт тэмцээнд түрүүлж байжээ. Шавь нар нь олимп, тив дэлхийн АШТ, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож олимпиос хоёр хүрэл, ДАШТ-ээс нэг мөнгө, нэг хүрэл медаль, Азийн АШТ, тивийн наадмуудаас 5 алт, 6 мөнгө, 26 хүрэл, сайн санааны тоглолтоос 2 хүрэл, олон улсын тэмцээнээс 10-аад медаль хүртэж Монголын боксыг дэлхийд нэрд гаргахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Боксын спортын ХХ зууны Монгол Улсын “Манлай дасгалжуулагч”-аар өргөмжлөгджээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, МҮОХ-ны “Алтан очир” одон, БНХАУ-ын “Ард түмний найрамдал” медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats