Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАМШИР Хангайн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАМШИР Хангайн
/1942/. Завхан аймгийн Түдэвтэй сум. Бөхийн чөлөөт барилдааны дасгалжуулагч байхдаа Гавьяат дасгалжуулагч /1990-11-09. №42/.
    МУИС-д суралцаж 1966 онд инженер механикч мэргэжлээр төгсчээ. Аж үйлдвэрийн комбинатад засварчнаас дарга, инженер хүртэл ажиллаж арвилан хэмнэх, хоёрдогч түүхий эд ашиглах, биеийн тамир спортын хэрэгсэл үйлдвэрлэх зэргээр олон шинэ санаачилга гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. “Хөдөлмөр” нийгэмлэгт бөхийн дасгалжуулагч байхдаа энэ эрхэм алдар цолыг хүртсэн байна. Одоо “Наран Туул” спорт клубт гүйцэтгэх захирал, дасгалжуулагчаар ажиллаж байна. Сурч, хөдөлмөрлөхийн зэрэгцээ 1958 оноос бөхийн спортыг сонирхож өсвөр үеийн үндэсний бөхийн 15-16 насанд III байр, 17-18 насанд I байр эзэлсэндээ урамшин чөлөөт цагаа спортод зориулах болж, 1963 оноос бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж, сурснаа үеийнхээ оюутнуудад зааж, улмаар ХААДС-ийн баг тамирчдыг бэлтгэж спартакиадад оруулснаасаа эхлэн идэвхтэн дасгалжуулагчаар ажиллаж иржээ. 1988 оноос улсын шигшээд өндөр зэрэгтэй тамирчид бэлтгэх гэрээ хийж, нийгэмлэгтээ 15 хүнтэй шигшээ баг ажиллуулсны гадна бөхийн клуб байгуулж жил бүр 300 орчим хүүхэд, залуустай ажиллаж дасгалжуулснаар дэлхийн хошой аварга З.Ойдов, дэлхийн аварга Ш.Чанарав зэрэг алдартай олон тамирчин төржээ. Өөрөө улсын хошой аварга, спортын мастер болж, Тбилисийн олон улсын тэмцээнээс хүрэл, Мехикогийн олимпийн 7 хоногийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна. Бөхийн чөлөөт барилдааны талаар томоохон ном бичжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats