Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МАГСАР Солийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МАГСАР Солийн
/1943/. Улаанбаатар хот. Бөхийн чөлөөт барилдааны дасгалжуулагч. Спортын гавьяат дасгалжуулагч /1971-09-04. №37/.
    1950-1960 онд Улаанбаатарт 10 жилийн III сургуульд, 1961-1965 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Ленинград /Санкт-Петербург/-ын Лесгафтын нэрэмжит БТДС-д суралцаж төгсчээ. Бөхийн дасгалжуулагч багш мэргэжилтэй. 1960-1961 онд Улаанбаатарт Төмрийн заводад гагнуурчнаар, 1980-1984 онд УБТЗ-ын зүтгүүрийн депод туслах, жинхэнэ машинчаар, бусад бүх хугацаанд биеийн тамир спортын төв, хөдөөгийн байгууллагуудад дасгалжуулагч, зааварлагч, багшаар ажилласны дотор 1965-1978 онд бөхийн чөлөөт барилдааны улсын шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчаар, 1991 оноос хойш үндсэндээ биеийн тамир спортын төв байгууллагуудад ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий дасгалжуулагч, ерөнхий зөвлөх, албаны дарга зэрэг алба хашиж иржээ. 1968, 1972, 1976, 1992 оны зуны олимпийн наадамд бөхийн чөлөөт барилдааны дасгалжуулагчаар оролцож, 1972, 1976 онуудад шүүгчээр давхар ажилласан байна. Дасгалжуулсан баг, тамирчид нь олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож 340 гаруй медаль хүртэж, олон алдартан төрсөн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн хүндэт медаль, Олон улсын бөхийн холбоо /FILA/-ны шүүгч цол болон мөн холбооны шилэгдмэл шүүгчийн хэргэм хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats