Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ОЛЗОТ Бумуудэнгээгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОЛЗОТ Бумуудэнгээгийн
/1934-2001/. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум. Боксын спортын дасгалжуулагч. Спортын гавьяат дасгалжуулагч /1971-09-10. №46/.
    Улаанбаатарт УБДС-ийн орос хэл, уран зохиолын багшийн ангийг 1958 онд, ЗХУ-д  /хуучин нэрээр/ Москвагийн биеийн тамирын дээд сургуулийг боксын дасгалжуулагч мэргэжлээр 1965 онд төгссөн байна. Улаанбаатарт VI дунд сургууль, Хөнгөн морин цэргийн штабт багш, Улсын шигшээ багт тамирчин, дасгалжуулагч, НАХЯ-нд ахлах байцаагч, 1967-1976 онд улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1976-1978 онд Улаанбаатар хотын БТСХ-нд мэргэжилтэн, 1978-1988 онд 55 дугаар сургуульд багш зэрэг ажлыг хийжээ. 1972 онд Германы Мюнхен хотод болсон зуны олимпийн наадам, 1974 онд Кубын нийслэл Гаванад болсон ДАШТ-д дасгалжуулагчаар оролцсон байна. Монгол Улсын аварга боксчин цолыг 7 удаа, Улаанбаатар хотын аваргаар 15 удаа шалгарч, тив, дэлхий, олон улсын тэмцээнд удаа дараа амжилттай оролцон алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн алдарт тамирчин, боксын спортыг адлаж шигшээ багийг 1963 онд татан буулгасныг ахин сэргээж хөгжүүлэх, орчин үеийн сургалт дасгалжуулалтын онолын үндсийг нэвтрүүлж, Монголын боксыг тив, дэлхийн түвшинд гаргахад жинтэй хувь нэмэр оруулсан, шавь нараасаа тивийн аварга, ДАШТ, олон улсын томоохон тэмцээнүүдийн медальтан олныг төрүүлсэн нэрт дасгалжуулагч байжээ. Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats