Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭРЭНДАГВА Очирын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДАГВА Очирын
/1941-2004/. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум. Бөхийн чөлөөт барилдааны дасгалжуулагч байхдаа Спортын гавьяат дасгалжуулагч /1968-10-25. №15/45/.
    Улаанбаатарт Төмөр замын техникум, Болгар улсад чөлөөт бөхийн дасгалжуулагчийн сургууль, Улаанбаатарт УБДС-ийг төгсчээ. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. 1963-1972 онд чөлөөт бөхийн улсын шигшээ багийн анхны монгол дасгалжуулагч, бөхийн холбооны нарийн бичгийн дарга, 1977-1990 онд Монголын пионер сурагчдын ордны биеийн тамирын эрхлэгч, бөхийн багш, 1990-1995 онд нийслэлийн бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 72 дугаар сургуульд багш, 1995 оноос Чингэлтэй дүүргийн БТСС-ын төвд дасгалжуулагч, 2000 оноос чөлөөт бөхийн “Арслан F” клубийн захирлаар ажилласан байна. 1964, 1968, 1976 оны зуны олимпийн наадамд чөлөөт болон сонгомол бөхийн дасгалжуулагч, 1968 оныход шүүгчээр оролцсон байна. Түүний дасгалжуулсан баг тамирчид олимпоос 1 мөнгө, 3 хүрэл медаль, ДАШТ-д 10 удаа оролцож 2 мөнгө, 3 хүрэл медаль авч, 1996 онд дэлхийн шилдэг 10 багийн нэг болжээ. Монгол Улсад чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд ухамсарт бүх амьдралаа зориулж олон шилдэг тамирчдыг төрүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн их спортод анхлан гаргасан энэ хүн олон улсын шилэгдмэл шүүгч цолыг авсан анхны монгол хүн билээ. “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Олон улсын бөхийн холбоо /FILA/-ны “Алтан загалмай” одонгоор 1974 онд, дэлхийн шилдэг дасгалжуулагчийн мөнгөн медалиар 1975 онд шагнагдаж, FILA-гийн хүндэт шүүгч цол 1992 онд хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats