Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАТБАЯР Цээмээгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТБАЯР Цээмээгийн
/1948/ Төв аймгийн Баян-Өлзийт /Борнуур/ сум. МАА-ийн ДБЧ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1982-12-09.№290/
1966 онд бүрэн дунд сургууль, 1981 онд МУИС төгссөн. 1966 оноос АЦДБЧ-д дагалдангаар орж нэг жилийн дараа жинхэлснээс хойш 1991 он хүртэл мэргэжлийн бүжигчнээр ажиллаад  насны тэтгэвэрт гарчээ. “Цэргийн чуулбар”, “Украин бүжгийн сюит”, “Игорь ван” дуурийн цэргийн захирагчийн бүжиг болон “Жалам хар”, “Кавказын наргиант бүжиг” зэрэг 300 гаруй бүжигт бүжиглэсний 200 илүүд нь гоцложээ. “Дурсамж, “Тэр жил”, “Адуучин дайчид”, “Гал голомт”, “Санчир дээр”, “Хувь тавилан” гэхчилэн цэрэг, эх орны сэдэвтэй 20 шахам бүжиг дэглэн чуулгынхаа урын санд оруулсан байна. 1990 онд болсон “Дарханы хавар” мэргэжлийн бүжиг дэглэгчдийн уралдааны тэргүүн байрын шагнал хүртжээ. МАХН-ын XIX их хурал, Соёлын тэргүүний ажилтны улсын II зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцсон байна. Цэргийн гавъяаны одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats