Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАГВА-ОСОР Нацагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАГВА-ОСОР Нацагийн
/1922/ Дорнод аймгийн Матад сум. Улсын циркийн хөгжмийн удирдаач байхдаа МУГЖ /1981-07.25.№262/
1934 оны хавар 12 настайдаа цэргийн үлээвэр хөгжимд хөгжимчнөөр орж урлагийн ажлын замаа эхэлжээ. 1936 онд Цэргийн ерөнхий сургуулийн хөгжимд шилжин очиж, 1938 онд цэргийн хөгжмийн удирдаач нарын дамжаанд суралцаж 1939 оны хавар төгсөөд нисэх дивизийн хөгжмийн удирдаач болжээ. Ийнхүү эх орондоо үлээвэр хөгжим, жааз хөгжим дэлгэрүүлж хөгжүүлэх хэрэгт хүчин зүтгэж, улмаар 1943 оноос Улсын циркийн хөгжимчин, хөгжмийн удирдаачаар тасралтгүй олон жил ажиллажээ. Фокстрот, румба, самба зэрэг нийтийн бүжгийн хөгжим, “Улаанбаатарын хавар”, “Дорнод нутгаар”, “Сэргэлэн залуус”, “Хөгжилтэй үдэш” зэрэг дан хөгжмийн зохиол туурвиж, циркийн “Хаврын  цэцэг”, “Шидэт таяг”, “Москва бадарч байна”, “Шидэт бүрээ”, “Чоно, туулайн хөгжилтэй явдал” пантомим болон 70 илүү бүтэн программ, 500 гаруй хөгжмийн ая зохиож циркийн олон жилийн үзүүлбэрүүдийг бүтээлээрээ чимэглэж, урын санг баяжуулсан байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын болон ялалтын ойн медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats