Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАМЪЯНЖАВ Данзаншаравын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМЪЯНЖАВ Данзаншаравын
/1937/ Сэлэнгэ аймгийн Ерөө сум. УДБТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1981-07-07.№216/
Улаанбаатарт уран сайхны сургууль, Болгарын Софи хотноо хөгжмийн дээд сургууль төгссөн. ДБТ, ДБЭТ-т гоцлол дуучин, СУИС-д багшаар ажиллаж иржээ. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Балган, төвд худалдаачин, “Мартагдашгүй 42 хоног”-ийн Саруул гүн, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”-ын худалдаачин, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”-гийн Хоовондой, С.Гончигсумлаагийн “Үнэн”-ий ноён, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”-ы Бонза, Ш.Гуногийн “Фауст”-ын Мефистофель, Ж.Россинийн “Севилийн үсчин”-ий Дон Базилио зэрэг үндэсний болон сонгодог 30 гаруй дуурийн дүрүүдэд дуулж жүжиглэжээ. Дон Базилийн дүрээр 1979 онд Соёлын яамны шилдэг бүтээлийн шагнал хүртжээ. Мефистофелийг гадна хэлбэрийн хувьд ч, сэтгэлийн үйлдлийн тал дээр ч, дуулах ур зүйн үүднээс ч сэтгэлд шингээж тод томруун бүтээсэн гэж үзэгчид, мэргэжлийн хүмүүс үнэлдэг ажээ. Мөн Л.Түдэвийн зохиол “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдой, Ш.Сүрэнжавын “Гарьд магнай”-н хиа, “Бэрсүүт жүрж”-ийн хадам эцэг гэхчилэн дэлгэцийн өвөрмөц сонин дүрийг чадамгай бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлд хоногшсон байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats