Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАВЗМАА Лувсандоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАВЗМАА Лувсандоржийн
/1945/ Завхан аймгийн Цагаанчулуут сум. Завхан аймгийн Соёлын ордны жүжигчин байхдаа МУГЖ /1977-07-29.№148/ Эмэгтэй
1960 оноос хойш Завхан аймгийн Соёлын ордон, ХДТ-т жүжигчнээр тасралтгүй ажиллаж ирлээ. Л.Ванганы “Эмч нар”-ын Лхам, Э.Оюун, С.Нинжбадгар нарын “Би эндээс явахгүй”-н Дулмаа, Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”-гийн Сүрэн, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, Хоролмаа, Д.Мягмарын “Нандин эрдэнэ”-ийн Цэвэлмаа, Ж.Бямбаагийн “Наран гиймэл Улиастай”-н Янжинлхам, Арбузовын “Эрхүүд болсон явдал”-ын Зинка, Моононгийн “Жаахан шарга”-ын бага хатан гэхчилэн олон жүжгийн гол дүрүүдийг бүтээж “Нуруу нь алаг шаазгай”, “Дүүриймаа”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” гэх мэт ардын богино болон зохиолын дуугаар урын сангаа баяжуулсан байна. МЗНН-ийн VIII их хурал, Соёлын тэргүүний ажилтны улсын зөвлөлгөөнүүд, Москвад болсон олон улсын урлагийн зүтгэлтний хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats