Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАНДИ Доржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАНДИ Доржийн
/1933/ Дорноговь аймгийн Улаанбадрах сум. УДБТ-ын гоцлон дуулаач байхдаа МУГЖ /1977-07-10.№137/
ЗХУ /хуучин нэрээр/-ын Свердловск /Екатеринбург/ хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. 1954 оноос УХДТ, ДБТ, ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”-ын Намжил, “Жаргал”-ын Суурь, Б.Дамдинсүрэнгийн “Мартагдашгүй 42 хоног”-ийн Цэмбэл, С.Гончигсумлаагийн “Үнэн”-ий Балдан, Г.Дарамзагдын “Нүүдлийн замд”-ын Пэл, Ц.Нацагдоржийн “Өгөдэй хаан”-ы Елюй Чуцай, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”-ын Намнан, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Ленский, “Иоланта”-гийн Бургундын гүн, А.Даргомыжскийн “Лусын дагина”-ын ван, Ж.Бизегийн “Кармен”-ий Хосе, Ж.Вердийн “Отелло”-гийн Отелло, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”-ы Пинкертон, “Турандот”-ын Калаф зэрэг үндэсний болон сонгодог 30 гаруй дуурийн гол дүрд уран чадварлаг дуулж жүжиглэсэн байна. МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцож Төв Зөвлөлийн гишүүнээр сонгогдож байжээ. “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats