Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БААДАЙЖАВ Даваажавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БААДАЙЖАВ Даваажавын
/1945/ Сэлэнгэ аймаг. УДБТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1976-07-09.№143/ Эмэгтэй
Сэлэнгэ аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, УБДС-ийн дуулаачийн анги, Болгарын Софи хотын хөгжмийн дээд сургуулийн хоёр жилийн дээд курсийг тус тус төгссөн. ДБЭТ-т 1969-1994 онд гоцлол дуучнаар, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын найруулагч, даргаар 1994-1996 онд ажилласан байна. Б.Дамдинсүрэнгийн “Тэмцэл”-ийн Пагма, Л.Мөрдоржийн “Жаргал”-ын Пил, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимас”-ын эх, Ж.Бизегийн “Кармен”-ий Кармен, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”-ы Сузуки, А.Бородины “Игорь ван”-ы Кончакова, П.Чайковскийн “Евгений Онегин”-ий Ольга гэх мэт үндэсний болон сонгодог 30 гаруй дуурийн дүрүүдэд дуулж жүжиглэсэн байна. Тэр бүгдээс “Отелло” дуурийн Эмилияд цайлган сэтгэлтэй, гэнэн бүсгүйн дүрийг илүү чадамгай сайн гаргасан ажээ. Олон улсын оюутан залуучуудын “Орос дууг хэн сайн дуулах вэ” /ЗХУ-д болсон/ уралдааны тэргүүн шагнал, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучны 1970 оны тэмцээнээс хоёрдугаар шатанд шалгарч, БНАСАУ-д болдог “Хаврын баяр” олон улсын урлагийн наадмын солонгос дуу дуулаачдын тэмцээнд түрүүлж байжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats