Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭНД-АЮУШ Хандсүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭНД-АЮУШ Хандсүрэнгийн
/1922-1993/ Улаанбаатар хот. Улсын циркийн жүжигчин байхдаа МУГЖ /1972-08-16.№170/
Улаанбаатар хотод Төмрийн заводын токарьчин байгаад 1940 онд циркийн сургуульд орж суралцан 1941 онд төгссөнөөсөө хойш Монголын циркэд жүжигчнээр нас бартлаа олон жил тасралтгүй ажиллахдаа циркийн урлагт үндэсний илбийн үзүүлбэрийг бий болгосон, циркийн манежид том, бага олон арван илбийн үзүүлбэрийг үзэгчдийг алмайртал тоглож нэрд гарсан, дорно дахины нэрт илбэчин байжээ. Анх Зөвлөлтийн мэргэжилтэн Лев Павловскийгоор илбийн 14 номер заалгаж, багшийнхаа зөвлөснөөр манипуляцийг чадамгай эзэмшин гар хурууныхаа үзүүрээр жижиг юмыг олон болгох, үгүй хийх, буй болгох ид шидийг сурчихаад циркийн манежнаа хөзөр, бөмбөлөг, тууз, мөнгө, алчуур, янжуур гэх мэт зүйлээр санасан бодсоноо төвөггүй хийж үзүүлдэг болж, улмаар жижиг аппаратын тусламжтайгаар сэдэвчилсэн илбэ үзүүлэх трансформац /түргэн хувцаслаж дүр солигдон тоглох арга/, мнемотехника /таах ухаан/, гипонозийн зарим төрлийг судлан уран бүтээл туурвих болсон байна. 1950-иад оны дунд үеэс илбэд шилжин номероос аттракционд хүрч “Сүлбэх хайрцаг”, “Монгол гэр”, “Савхан хувин”, “Хавчиг”, “Сандал дээр унтах”, “Сүйх тэрэг”, “Хүн солигдох авдар” зэрэг олон бүтээл туурвин циркийн урын санг баяжуулжээ. Мөн циркийн олон жүжигт уран чадварлаг тоглосон байна.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats