Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШАРАВДОО Ёндонгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАРАВДОО Ёндонгийн
/1910-1995/ Улаанбаатар хот. УДТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1971-09-04.№182/
1923 онд 13 настайдаа жанжин Сүхбаатарын нэрэмжит клубийн уран сайханчдын дугуйланд орсон цагаас театрын урлагт 50 гаруй жил хөдөлмөрлөсөн байна. 1931 онд Улсын төв театрыг байгуулахад бусад хүмүүсийн хамт мэргэжлийн анхны театрыг үүсгэн байгуулах, мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжүүлэх, театрын урын санг бүрдүүлэх зэрэг үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан театрын ууган зүтгэлтний нэг байжээ. Нийслэлийн сургууль, байгууллагуудаас олон авъяастныг илрүүлэн олж урлагийн замд хөтлөн оруулсан нь алдар цуутай жүжигчид болцгоожээ. С.Буяннэмэхийн “Үнэн”-ий лам, “Шөнийн буг”-ийн хулгайч, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-ы Шар гэрт хаан, Ч.Чимидийн “Буурай аав”-ын Надмид, Н.Гоголийн “Байцаагч түшмэл”-ийн Добчинский, Ж.Мольерын “Скапений дамшиглал”-ын Скапен, Б.Ринчен, Тарич нарын “Цогт тайж” киноны Майдар хутагт, Г.Жигжидсүрэнгийн “Анхны алхам”-ын Жүгдэр гэхчилэн тайз, дэлгэцийн 100 гаруй дүрийг бүтээсэн байна. Мөн “Маргааш”, “МОПР” зэрэг жүжиг зохиож найруулан тоглуулсан байна. 1949 онд улс төрийн хилс хэргээр таван жилийн ял шийтгэгдэж, 1960 онд цагааджээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичиг /1936 он/-ээр шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats