Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛУВСАНДАШ Доржпаламын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛУВСАНДАШ Доржпаламын
/1932-1987/ Ховд аймгийн Чандмань сум. Сэлэнгэ аймгийн Соёлын ордны бүжгийн багш байхдаа МУГЖ /1971-06-03.№111/
Дунд сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсчээ. Цэргийн албыг Ховд аймаг дахь цэргийн холбоонд морзчноор хаасныхаа дараа 1950 оноос урлаг соёлын ажлаа эхэлж Ховд аймгийн ХДТ, УХДТ, Сэлэнгэ аймгийн Соёлын ордон, “Сэлэнгийн долгио” чуулгад бүжигчин, бүжгийн багшаар нас эцэслэтлээ ажиллажээ. Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” зэрэг сонгодог балет, олон арван бүжигт гоцлон бүжиглэж, “Найрамдал”, “Монгол бүжгийн цоморлиг”, “Ургац”, “Бид дэмжинэ”, “Эв мод”, “Орхон”, “Урианхай”, “Барилгачин” гэх мэт монголын олон ястны өвөрмөц онцлогийг тусгасан, найрамдал, эх орон, ажил хөдөлмөрийн сэдэвтэй бүжгүүдийг дэглэн найруулж тоглуулсан байна. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats