Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАВЗМАА Сандангийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАВЗМАА Сандангийн
ЖАВЗМАА Сандангийн /1934-1998/. Сүхбаатар аймгийн Онгон сум. УАДБЧ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1969-12-29. №288/. Эмэгтэй.
    Дорнод аймгийн ХЗЭ-ийн хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаанд бичээч, ХДТ-т бүжигчин, 1954-1983 онд УАДБЧ, 1983 оноос Хилийн ба дотоодын цэргийн дуу, бүжгийн чуулгад бүжигчин, бүжгийн багшаар ажиллаж, насны тэтгэвэрт гарсан хойноо ч “Ахмадын алдар” чуулгад бүжиглэж байжээ. Монголын уламжлалт баруун монголын биелгээ, цацал, мончого, урианхай, дөрвөд, хотон, баяд, казак бүжгийг өөрийн орны төдийгүй Европын олон орны үзэгчдэд сурталчилж газар газрын олон түмний талархлыг хүлээжээ. “Баруун монголын биелгээ”, “Аягатай бүжиг”, “Уран биелгээ”, “Цаатан”, “Буга согоо”, “Шигшрэгт” гэх мэт 200 шахам бүжигт гоцлон бүжиглэж, 20-иод бүжгийг дэглэн найруулж тоглуулжээ. Ардын уламжлалт бий биелгээ, бүжгийг орчин цагийн тайзны мэргэжлийн бүжиг болгож хөгжүүлэхэд төрөлхийн авьяас билэг, ур ухаан, нөр их хөдөлмөрөө зориулсан, олон арван залуусыг бүжгийн урлагт сургаж хүмүүжүүлсэн байна. ДЗО-ны их наадмуудад бүжиглэж оролцон удаа дараа шагнуулжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ. “Хунгийн дэгдээхэй буюу эргэн дурсахын учир” дурдатгалын ном бичиж Улаанбаатарт 1993 онд хэвлүүлсэн байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. УГЗ, зураач П.Балдандоржийн гэргий.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats