Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ТУУЛ Түндэврэгзэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТУУЛ Түндэврэгзэнгийн
/1945/. Улаанбаатар хот. ДБУТ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1969-12-29. №288/. Эмэгтэй.
    Бага сургуулийн гуравдугаар ангийн сурагч байхдаа 1956 онд Зөвлөлт Узбекстан /хуучин нэрээр/-ы нийслэл Ташкент хотод очиж, тэндхийн сонгодог бүжгийн дунд сургуульд суралцаж 1962 онд төгссөн, манай анхны мэргэжлийн балетчдын нэг билээ. П.И.Чайковскийн “Риминий Франческа”-гийн  Франческа, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”-ийн Мария, “Парисын дөл”-ийн Жанна, Ж.Зоринагийн “Сонгино хүү”-гийн Интоорхон, Л.Минкусын “Дон Кихот”-ын Китри, И.Морозовын “Ай Ёо доктор”-ын Таня, С.Прокофьевын “Золушка”-гийн Золушка, Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”-ийн Урангоо, “Мөнхийн нөхөрлөл”-ийн Долгор, С.Гончигсумлаагийн “Ганхуяг”-ийн Мөнгөнтуяа, “Найз залуус”-ын Сүнжидмаагийн дүрүүдийг амжилттай бүтээж, “Испани бүжгийн цоморлиг”-ийн Анпаро, Манюко, “Хунт нуур”-ын гурвал, дөрвөн жижиг хун, “Мөнгөн залаа”-гийн гурвал, “Игорь ван” дуурийн хавчнууд бүжгийн Чага, “Вальпургийн шөнө”-ийн полька зэрэг бүжгүүдийн гоцлол болон олон арван концертод чадварлаг бүжиглэж, үзэгчдийн хайр талархлыг  хүлээсэн, угийн уран, уянгын, зөөлөн намуун төрхтэй, дотоод сэтгэлийн дөлгөөн дүрслэлтэй, ухаалаг, бүжиглэх чадвар сайтай уран бүтээлч ажээ. Варнад 1968 онд, Москвад 1969, 1973 онд болсон олон улсын сонгодог балетын тэмцээн, Берлинд 1973 онд болсон ДЗО-ны их наадамд оролцжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats